Хоол хүнсний тусламжтай сайхан зан аашийн дааврыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж судлаачид зөвлөдөг, өөрөөр хэлбэл серотонины түвшнийг. Серотонин бол мэдрэлийн эсүүдийн хоорондын дамжуулалтыг хангадаг химийн бодис бөгөөд уураг тархи, тромбоцит, гэдсэнд бий. Энэ бодис тайвшруулах үйлчилгээтэй, өвдөлтийг мэдрэх түвшнийг хянаж анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг. Серотонин нь сэтгэл санааны байдлыг дэмжиж сөрөг сэтгэл хөдлөлийг дарж сэтгэлээр унах, гутрахаас сэргийлдэг аж. Хэрэв серотонины хомсдол үүсвэл нойргүйдэх, түгших, түрэмгий авирлах, ой тогтоолт муудах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Серотонины түвшнийг нэмэгдүүлэх хэдэн арга бий. Хамгийн энгийн арга бол наранд байх, биеэ наранд шарах. Яагаад гэвэл, нарны гэрэл энэ бодисын ялгарлыг идэвхжүүлдэг. Мөн биеийн хөдөлгөөнд анхаарч зөв хооллох хэрэгтэй. Серотонин бол триптофан хэмээх хүнсний амин хүчил хувирах үед үүсдэг ба та бидний бие организм түүнийг синтезэлдэггүй, иймээс түүнийг зөвхөн хоол хүнстэй цуг авч болно. Триптофаны хоногийн дундаж норм 250 мг. Триптофан нь бяслаг, тахианы ба бөднө шувууны өндөг, янз бүрийн амьтны мах, шувуу, загас, далайн гаралтай хүнс, будаа, самар, цагаан мөөг, үр зэрэгт агуулагддаг, ялангуяа вандуй, шош, түрэг шош, сэвэг зарам нь түүгээр баялаг.