Хонконгийг ковидын 5 дахь давалгаа нөмрөн авсан тухай “France 2” мэдээллээ. 7,4 сая хүн амтай, энэ дэлхийн хамгийн шигүү хотын оршин суугчдын тал нь энэ 5-р давалгааны үеэр вирүсийн халдвар авсан гэж судлаачид дүгнэжээ. Эмнэлэгт ор олдохгүй, гадаа гудамжинд хүртэл өвчтөнүүдийг хэвтүүлж байна. "Голдуу өндөр настай, вакцин тариулаагүй хүмүүс өвдсөн" гэж эрх баригчид мэдээлэв. Хонконгт нас баралт маш өндөр байгаа учраас авсны хомсдол үүсч шарил хадгалах бүх газар дүүрчээ. Харин сүүлийн үед нөхцөл байдал арай дээрдэж байна. 3 сарын эхээр өдөрт 50 мянга гаруй халдвар бүртгэгдэж байсан бол сүүлийн өдрүүдэд огцом буурч өдөрт 16 мянга гаруй болжээ. Тэгсэн ч эндхийн эрх баригчид ковид туссан хүн бүрийг заавал эмнэлэгт хэвтүүлж 14 хоног тусгаарлаж байгаа юм. Түүнчлэн гадаа 2-оос олон хүн цугларахыг хориглосон ба сургуулиуд хаалттай, ихэнх дэлгүүр хоршоо ч гэсэн. Ковидын 5 дахь давалгаанаас болж хонконгчууд бөөн бөөнөөрөө Хонконгийг орхин гарч байна, 2-р сараас хойш 5000 гаруй хүн эндээс явжээ.