өдөр
шөнө
×

Холестериний түвшнийг хэвийн болгох 4 ундаа

Цусан дахь холестериний түвшнийг хэвийн болгоход тустай 4 төрлийн ундааг Америкийн эмч, хоол зүйч Жули Аптон нэрлэлээ. Түүний зөвлөгөөг “Eat This, Not That!” нийтэлжээ. 

Цай: Цайнд ургамлын нэгдлүүд-флавоноидууд гэдэг бодис агуулагддаг, энэ нь цусны судсуудыг бэхжүүлж холестеринийг бууруулдаг. 
Анар жимсний шүүс: Энэ шүүсэнд мөн флавоноидууд агуулагддаг. Анарын 100% шүүс нь бие махбодийг антиоксидантаар хангаж холестериний бляшек үүсэх явцыг сааруулдаг. 
Овъёосны сүү: Саахар агуулаагүй овёосны сүүг хэрэглэх ёстой. Энэ сүү бол холестеринийг задалдаг бета глюканаар баялаг юм байна. 
Улаан вино: “Муу” холестеринийг бууруулдаг хүнсний тоонд улаан дарс багтдаг, яагаад гэвэл түүнд  их хэмжээний катехин, антоциан бий. Мэдээж, согтууруулах ундаа хэрэглэдэггүй хүнд энэ арга тохиромжгүй. Эмэгтэйчүүд өдөрт 1 стакан, эрчүүд 2 стакан улаан дарс хэрэглэвэл зохино.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top