өдөр
шөнө
×

Хаван буулгах, даралт тогтворжуулах тухай

Геркулесийн нэвс (хэмхдэс овъёос) хэрэглэн хөл ба гарын хаванг буулгаж даралт тогтворжуулж болно. 1 порц ханд бэлдэхийн тулд 2 хоолны халбага геркулес авч ус гоожуулан зайлж дараа нь шүүнэ. 300мл час халуун усанд бэлдсэн геркулесийн нэвсийг хийж 5 минут буцалгаад 10 минут байлгана. Үүнийг өдөрт 1-2 удаа хоол идэхээс 20 минутын өмнө ууна. Бүтэн сар уусны дараа 10 өдөр завсарлах хэрэгтэй.
Геркулестэй ханд нь бие организмын хамгаалах хүчийг бэхжүүлж дархлаа сайжруулдаг. Мөн хөл гарын хаван арилж даралт, шээс ялгаруулах системийн ажиллагаа тогтворждог аж. Чихрийн шижин өвчний үед эмчээс зөвлөгөө аван хэрэглэж болно, цусан дахь саахарын түвшнийг хэвийн болгодог. Дэлгүүрээс геркулес худалдаж авахдаа сав баглаан дээр “1” гэсэн бичигтэйг сонгоорой, хамгийн том нэвс гэсэн үг. Хадгалах хугацаа 6 сараас ихгүй бол илүү ашигтай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top