Компьютерийн дэлгэц, монитороос ялгарах цацрагийн тухай хоргүй, хортой сөрөг гэж эрдэмтэд маргасаар байна. Энэ талаарх судалгаа, шинжилгээ үргэлжилсээр эцсийн дүгнэлт гараагүй байгаа нөхцөлд хүн бүр чадах хэмжээгээр өөрсдийн нүдний харааг хамгаалах арга барилд суралцвал зохино. Ингээд та бүхэнд АНУ-ын Техасын их сургуулийн эрдэмтдийн боловсруулсан шинэ аргачлалыг хүргэе. Нүдний харааг үр дүнтэй хамгаалах энэ аргаа тэд “20-20-20-20” гэж нэрлэжээ.
“20-20-20-20” аргачлалыг тайлбарлая: Та компьютер дээр 20 минут ажилласны драа 20 секундийн завсарлага хийх хэрэгтэй. Завсарлага хийж байх хугацаандаа нүдний харцаа өөрөөс 20 алхмын зайд байрлах эд юмс руу шилжүүл. Энэ үед та нүдээ 20 удаа анивчих ёстой. “Ийм энгийн дасгалын тусламжтайгаар нүдний ачааллыг багасгана. Түүнээс гадна тухайн дасгалын ачаар толгой өвдөх, нурууны өвчнөөс ангижрах боломжтой” гэж эрдэмтэд тайлбарлалаа.