өдөр
шөнө
×

Бие сэгсрэх дасгалын ач холбогдол

Японы эмч Кацудзо Ниши, Оросын эмч Микулин нарын мэргэжилтнүүдийн санаачилсан "сэгсрэх дасгал" өөр өөр хэрнээ эрүүл мэндэд нэн ашигтай. Сэгсрэх дасгалын ачаар хоол боловсруулалт сайжирч, хөл ба гарын бодисын солилцоо идэвжин таатай халуу оргидог. Мөн ийм дасгалын тусламжтай сөрөг энергиэс биеэ цэвэрлэж амьдралын энергиэр өөрийгөө дүүргэн эрүүлжиж залууждаг гэж зарим судлаач үздэг аж Хятадын эртний уламжлалт эмчилгээнд зааснаар бие, хөл гараа сэгсрэх дасгал тогтмол хийвэл Ци энергийн урсгал идэвхжин эрүүл энх, залуу сайхан хэвээр байн урт насалдаг гэжээ. Зарим хүн илүүдэл жингээ бууруулах зорилгоор ийм дасгал хийх нь бий. Дасгалын дараа та жаахан ядарсан ч сэтгэл санаа өндөр, эрч хүч нэмэгдэх болно.  Мэдээж эрүүл мэндийн ямар нэг асуудалтай бол эмчээс зөвлөгөө аваарай. Хамгийн энгийн дасгалыг туршаад үз.
• Та эгц зогсон нүдээ аньж хэдэн удаа амьсгалаа чөлөөтэй авч гаргана. 
• Гараа удаанаар сэгсэрч эхэл, өөрийн хүссэнээр л хий. Аажмаар гараа хүчтэй сэгсэрч дараа нь хөл ба бүх бие рүү шилжүүл. Маш идэвхтэй сэгсрэх хэрэгтэй. Хөндлөнгөөс ажвал хачин бүжиг бүжиж  байгаа мэт харагдана. 
• Биеэ 30 секундээс 1-2 минут орчим сэгсэр. Цаашид өдрөөс өдөрт энэ хугацааг аажим аажмаар нэмэгдүүлээрэй, шууд болохгүй.
• Ямар хөдөлгөөн яаж хийх вэ гэж та бодох хэрэггүй, зөнгөөрөө л сэгсэр. Хүсвэл хөгжим тавьж болно. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top