Зүрх судсанд ямар жимс жимсгэнэ илүү ашигтай талаар Лондоны Хааны коллежийн эрдэмтэд судалжээ. 18-45 насны хүмүүс туршилтад хамрагдсан байна. Артерийн даралт, зүрхний агшилтын давтамж, судсуудын байдалд цангис жимс (клюква) илүү сайн нөлөөлж байгааг судлаачид олж тогтоов. “Туршилтын үр дүнгээс үзэхэд өдөр тутам 100 грамм цангис хэрэглэхэд цусны эргэлт сайжирч судсуудыг бэхжиж байв. Энэ нь цангис жимсэнд агуулагддаг полифенолууд, мөн 13 төрлийн химийн, ашигтай бодистой холбоотой” гэж эрдэмтэд дүгнэлээ. Гэсэн хэдий ч цангис нь артерийн даралт, холестериний түвшин, цусан дахь саахарын түвшинд ямар нэг байдлаар нөлөөлдөггүй аж. Түүнчлэн цангис жимсийг ходоод гэдэсний замын өвчинтэй, элэг ба цөсний үрэвсэлтэй хүмүүс ууж болохгүй гэж эрдэмтэд сэрэмжлүүлэв. Сонирхуулахад, цангис жимсийг ханиад томуугаас сэргийлэх зорилгоор эрт дээр үеэс уудаг байсан. Мөн цангисын шүүс ба зөгийн бал, нохойн хошуутай ундаа бол яг кофе шиг сэргээж, эрч хүчийг бэлэглэдэг билээ.