“Коронавирүсийн Цар тахал 1 -1,5 жил үргэлжилж үүний дараа л дуусгавар болох шинжтэй. Цаашид Хөл хорио тогтоох нь тийм ч үр дүнтэй биш, иймээс вакцинжуулалтад хамрагдах нь маш чухал. Ялангуяа эмзэг бүлгийн хүмүүс болох ахимаг настнууд заавал нэмэлт тун тариулах ёстой. Ер нь 6 сар тутам вакцин хийлгэвэл зохино. Одоо дэлхийн хамгийн осолтой цэг Хятад боллоо. Тэнд ковидын өвчлөл улам нэмэгдсээр байгаа. Энд хэдэн шалтгаан бий. Жишээ нь хятад вакцин хангалттай үр дүнтэй биш, мөн омикрон штаммын үед Хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ үр өгөөж багатай” гэж Оросын профессор, вирүс судлаач, молекуляр биологч Петр Чумаков мэдэгдлээ. Нэмж өгүүлэхэд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сүүлийн үед дэлхий даяар коронавирүсийн халдвар буурч байгаа талаар мэдээлэв. Сүүлийн 7 хоногт ковидын өвчлөл 14%-иар багасч энэ өвчнөөр нас барах нь 29% буурсан байна. “Worldometers”-н мэдээлснээр дэлхий даяар нийт 485592202 халдвар илэрч 6157201 хүн нас баржээ. Хамгийн олон нас баралт АНУ-д 1005056, Энэтхэгт 521131 бүртгэгдсэн.