Цус өтгөрөх олон таагүй уршиг дагавартай, жишээ нь цусны эргэлт удаашрах, эрхтэнүүд маань хүчилтөрөгч ба тэжээлийн бодисуудаар баяжих нь буурах, тромб үүсэх, даралт ихсэх, зүрхний ба вений өвчин...
1. Шалтгаан тодорхойгүй байнга ам цангах
Хэрэв та шөнө 2-3 удаа ус уухаар босдог бол цус тань өтгөрч судсуудаар гүйх нь хүндрэлтэй болсныг илтгэж байна. Бие организм өөрөө цусаа шингэлэхийн тулд ам цангах мэдрэмжийг төрүүлж байгаа хэрэг. Мөн ам байнга цангах нь цусан дахь саахарын түвшин ихэссэнтэй холбоотой байж магадгүй тул эмчид үзүүлж шинжилгээ хийлгэх ёстой.
2. Гар ба хөлийн хуруу бадайрч чинэх, хатгалж өвдөх мэт мэдрэмж төрөх
Энэ нь өтгөн цус таны хурууны нарийн хялгасан судсууд руу нэвтрэх нь багассантай холбоотой, улмаар хүчилтөрөгч ба тэжээлийн хомсдол үүсч байна. Хэрэв ийм таагүй мэдрэмж удаан хугацаанд үргэлжилбэл заавал шинжилгээ өгөөрэй.
3. Шалтгаангүй нойрмоглох
Та тогтсон цагтаа унтаж сэрж байгаа ч өдөр унтмаар санагддаг болбол цус өтгөрсөн байж болзошгүй. Цусны эргэлт удааширч тархинд хүчилтөрөгч ба тэжээлийн хомсдол үүссэн тохиолдолд нойрмог болохоос гадна ой тогтоолт муудах, анхаарал төвлөрөлт буурах зэрэг шинж тэмдэг илрэх нь бий. Иймээс шалтгааныг тодруулахаар эмчид хандвал зохино. Түүнчлэн цус өтгөрсөн байж магадгүй дам шинж тэмдгээс нэрлэвэл: амьсгаадах, зүрх өвдөх, булчин өвдөх, хараа ба сонсгол муудах.