Хавдар, хорт хавдар тусах эрсдэлийг бууруулах үйлчилгээтэй куркумын тухай Оросын хоол зүйч, анагаах ухааны доктор Михаил Гинзбург ярилцлага өгөхдөө дурджээ. “Зарим нэг өвчин ба хоол тэжээлийн хоорондын уялдаа холбоог судлах үеэр хоол хүнсэндээ куркум их хэрэглэдэг хүмүүс үнэхээр хавдрын өвчнөөр бараг өвчилдөггүй болох нь батлагдсан. Куркум хэмээх халуун ногоонд агуулагддаг куркумин бодис бол хорт хавдрын эсрэг шинж чанартай, тухайлбал бүдүүн ба шулуун гэдэсний, түрүү булчирхайн, хөхний хорт хавдрын үед сайн үйлчилж байв... Куркумин хэмээх нэгдэл нь хорт хавдрын эсүүдэд өвөрмөцөөр нөлөөлж апоптоз буюу өөрийгөө устгах процессыг идэвхжүүлдэг. Чухам куркумины ачаар хорт хавдрын эсүүд буцаад мэдрэмжтэй болж дараа нь өөрийгөө устгаж байгааг манай эрдэм шинжилгээний хэд хэдэн судалгаа нотоллоо. Куркумыг хэрэглэхдээ хар чинжүүтэй хослуулбал илүү сайн, шингэцтэй бөгөөд үр өгөөж нь өндөр” хэмээн доктор М.Гинзбург ярилаа.