Өвөл жаахан жин нэмсэн хүмүүст зориулан энэхүү зөвлөгөөг хүргэж байна. Таргийг дангаар уусан ч илүүдэл жингээс ангижирч болно, гэхдээ нилээд удаан хугацааны дараа. Иймээс арай хурдан турахыг хүсч буй бол дараах жороор коктейль бэлдэн туршиж үзээрэй. Мэдээж жингээ хасах үедээ өндөр илчлэгтэй хүнс, өөх тостой хоол идэхээс зайлсхийж спортоор тогтмол хичээллэвэл зохино. Хольцтой таргаас өдөрт 3 удаа тус бүр 1 аягыг уугаарай, тэгвэл та 7 хоногт 2 -4 кг турах боломжтой.
- 0,5 литр тараг
- зөгийн бал өөрийн хүссэнээр амтална.
- чимх корица буюу шанц
- 1 хоолны халбага имбирь
Тараг, шанц, зөгийн бал, имбирийг хольж хутгаад 10 минут орхино. Дараа нь энэ холимгоо блендерт хийж хутгаад хэрэглээрэй.
Анхаар: Даралт багатай эсвэл ходоодны шархтай бол энэ таргийг ууж болохгүй. Халуурч байгаа болон цус алдсан үед бүү хэрэглэ. Зөгийн балны эсвэл цагаан гааны харшилтай бол ууж болохгүй.