Ус сайн уу: Бие организм байнга усны хомсдолтой явдаг бол үе мөч муудах магадлалтай болохыг эрдэмтдийн судалгаа нотолжээ. Мөгөөрсний 80% орчим нь ус, хэрэв бие махбодид ус дутагдвал мөгөөрсөөс “авдаг” юм байна. Үүний зэрэгцээ 40-50 наснаас хойш мөгөөрс өөрөө усгүйжиж эхэлдэг аж. Энгийн ус уугаарай. Хийжүүлсэн болон чихэрлэг ус болохгүй, яагаад гэвэл сайн чийгшүүлэхгүй, бас үрэвсүүлэх зэрэг сөрөг уршиг дагавартай. Та хэр хэмжээний ус уух ёстойг мэдэхгүй бол дараах 2 аргаар өөрийгөө шалга. Шээсээ ажигла, хэт бараан өнгөтэй бол таны бие усгүйжсэн гэсэн үг. Иймээс ахиухан ус ууж бай. Эсвэл 5-10 минутад 1 литр ус уух гэж оролд. Тэгээд 20-30 минутын дараа шээс хүрвэл бүх юм хэвийн. Харин эсрэгээр бол илүү их ус уух шаардлагатай болжээ.
Үе мөчийн ачааллыг тохируул: Таны үе мөч тодорхой ачааллыг тэсвэрлэхээр заяагдсан. Гэвч хэт таргалбал үе мөчид ирэх ачаалал хэтэрч улмаар эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсч болзошгүй. Илүүдэл жингийн 1 кг бүр нь өвдөг тус бүрд 2-3 кг даралт өгдөг.
Хөдөлгөөнийг эрхэмлэ: Үе мөчний гадаргууд өөрийн цусан хангамж байхгүй, иймээс тийш тэжээллийн бодисуудыг “хүргэх”-ийн тулд тодорхой хэмжээний ачаалал, хөдөлгөөн хийх хэрэгтэй. Товчхондоо үе мөч, мөгөөрсөө эрүүл байлгая гэвэл байнга хөдөл, спортоор хичээллэ. Ядаж л явган алх, дугуй уна, йог ба пилатесаар хичээллэ.
Биеэ чагна: Үе мөч өвдөх нь өөрчлөлт хийх цаг ирснийг илтгэдэг. Эхлээд буруу зуршлаасаа ангижир, амьдралын хэв маягаа өөрчлөөд үз. Хэрэв үе мөч өвдөхөө болихгүй бол эмчид үзэж шалтгааныг тодруулаарай.