өдөр
шөнө
×

Хятадад 1 хоногт 23’017 халдвар бүртгэгдэв

Хятад улсад өнгөрсөн 1 хоногт 23’017 халдвар шинээр нэмж бүртгэгдсэн тухай тус орны Төрийн зөвлөлийн Ариун цэвэр, эрүүлийг хамгаалах асуудал хариуцсан дарга мэдэгдэв. Өмнөх өдөр нь коронавирүсийн халдварын тоо энд бас л 20 мянга давсан билээ. Халдвартай хүмүүсийн 1323-т халуурах ба ханиах, бие сульдах, өвдөх зэргээр ковидын шинж тэмдэг илэрчээ. Тэдний 39 нь гадаадаас ирсэн хүмүүс бөгөөд үлдсэн 1284 нь дотоодоос халдвар авсан байв. Шинж тэмдэгтэй халдвараас хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн нутаг гэвэл Цзилинь 890, Шанхай 322. Сүүлийн 1 хоногт илэрсэн коронавирүсийн халдварын ихэнх буюу 21784 хүнд ковидын ямар ч шинж тэмдэг ажиглагдаагүй юм байна. Тэдний 73 нь гадаадаас ирсэн ба 21711 нь дотоодын халдвар. Шинж тэмдэггүй халдварын хамгийн олон буюу 19660 нь Шанхайд, 1546 нь Цзилиньд, 139 нь Хэбэй мужид бүртгэгдсэн. 
Цар тахал дэгдсэнээс хойш Хятадад нийт 160,1 мянган халдвар бүртгэгдсэн. Сануулахад, Хятадын эрх баригчид энэ тоонд шинж тэмдэггүй өвчтөнүүдээ оруулдаггүй. Хятад улсад ковид өвчнөөр нийт 4638 хүн нас бараад байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top