Бодол санаа, үг яриа материалжиж биелдэг гэдэгт ихэнх хүн итгэдэггүй. Гэтэл өвчин зовлон, бүтэлгүйтлийг дуудаж программчилдаг үгс байдаг тухай хамгийн анх Германы сэтгэл зүйч Носсрат Пезешкиан бичжээ. Хүмүүсийн өдөр тутам хэрэглэдэг гэмгүй мэт зарим үг өгүүлбэр үнэндээ өвчин зовлон дуудан сүйрүүлдэг аж. Өөрөөр хэлбэл таны бие махбодид тушаал өгч улмаар өвчин үүсдэг гэж ойлгож болно. Иймээс та амны уншлага болсон зарим үг хэллэг, тэр бүү хэл бодол санаагаа шүүлтүүрээр шүүж сураарай. Сөрөг, сүйтгэгч энерги агуулсан үгсийг хэрэглэхээ боль, тэгвэл өвчин ч арилна. Ямар утга агуулгатай үг, өгүүлбэр нь ямар өвчнийг үүсгэдэг тухай сэтгэл зүйч Н.Пезешкианы тайлбараас хүргэе.
Остеохондроз: Өөртөө лай үүрлээ. Зовлонгоо тэвчиж явна. Шүд зуун тэсч байна. Хүзүүндээ ачаа үүрч байна.
Элэг ба цөсний өвчин, таргалалт: Ямар ч баяр баясгалан алга. Амьдрал гашуун байна. Амьдрал зөгийн бал биш.
Мэдрэлийн анорекси: Дотор муухайртал залхаалаа. Бөөлжис цутгаж байна. Яснаасаа зэвүүцдэг. Нэг нүдээр үзэхээ больсон.
Бөөр шээсний замын өвчин: Хүч тамир алга, үхтэл ядарлаа. Шээс толгойдоо гарчихаж. Бөөрөнд юм орчихсон мэт.
Инфаркт: Зүрх хагарах нь. Сэтгэл зүрхэндээ ойр хүлээж авсан. Зүрх рүү минь цохилоо.
Арьсны өвчин, харшил: Түүний арьсыг нөмөрмөөргүй байна. Нимгэн арьстай. Амархан шархалдаг хүн. Загатнасан газар маажлаа.
Толгой таллаж өвдөх, цаг агаарын байдлаас хамааралтай болох: Толгой өвтгөчихлөө. Толгойгоо эрсдэлд оруулсан. Тархиа хагалах нь.
Нүдний өвчин: Хав харанхуй. Балар харанхуй. Ямрыг нь харж байж болъё. Харахаас ч аймаар. Нүд минь харахаа болиг.
Хорт хавдар: Ямар нэг юм үргэлж зовоогоод байна. Амьдралыг минь хордууллаа. Үхтэлээ залхсан. Өөрөө өөртөө эзэн биш болжээ.
Сонсгол муудах, дүлийрэх: Энэ тухай сонсохыг ч хүсэхгүй байна. Амаа тат. Дуугаа хураа. Пижигнэж тачигнах. Шуугиан шаагиан.
Сэтгэл гутрал: Толгой самуурлаа. Бодол санаа төөрчээ. Хорыг чинь малтаж байна. Миний тэвчээр тасарсан. Хамаг бие салганачихлаа.
Цусны өвчин: Цусыг минь сорж байна. Хамаг шүүс шахсан. Энэ миний мах цусанд шингэсэн.
Мөгөөрсөн хоолойн астм, хэт агааржилт (гипервентиляционный синдром): Чамайг нулимчихна шүү. Хүчилтөрөгч хаачихлаа. Уур хилэнгээ ил гарга.
Шөрмөс байнга татах, тулай өвчин: 2 хөл чинь доголог. Тогтворгүй. Гуйвамхай.
Даралт ихдэх: Тэвчээр барагдлаа. Халуун уур гаргах. Халуухан өрдчих. Ташуурдаад өг.
Ходоодны шарх: Өөрийгөө байнга ёжлох, хорсол хилэн өвөртөлж бусад руу дайрах, хэн нэгнийг үл хүлцэх, үл тэсвэрлэх.