Манай урд хөрш Хятадад Цар тахлын нөхцөл байдал хүндхэн байна. “SARS-CoV-2”-н халдвар дахиад рекорд тогтоолоо. “Сүүлийн 24 цагт 27595 халдвар нэмж бүртгэгдлээ. Энэ үзүүлэлт өмнөх өдрөөс 15,3% өндөр бөгөөд 7 хоногийн өмнөхтэй харьцуулахад халдварын өсөлт 2 дахин ихэссэн” гэж Хятадын Төрийн хорооны ариун цэвэр, эрүүлийг хамгаалах асуудал хариуцсан хэлтэс мэдээллээ. Гэхдээ шинээр бүртгэгдсэн эдгээр тохиолдлын зөвхөн 1184-т нь халуурах, ханиах, бие өвдөх зэргээр ковид өвчний шинж тэмдэг илэрсэн бол үлдсэн 26411-т огт шинж тэмдэггүй аж. Ийм хүмүүсийн тоо асар хурдтай нэмэгдсээр байна, сүүлийн 7 хоногт 2,63 дахин нэмэгдэж 219,8 мянга хүрсэн аж. Шинэ халдварын 86 нь гадаадаас ирсэн хүмүүс, өөрөөр хэлбэл ковидын 99% нь дотоодын халдвар. “COVID-19”-өөр өвчлөгсдийн тоо Хятадад 242,2 мянга хүрлээ, энэ бол 4 сарын 4-ний өдөртэй харьцуулахад 2,2 дахин их гэсэн үг. Хамгийн их халдвар Шанхайд бүртгэгдсэн, халдвартай хүмүүсийн 80% нь энд байна. Ковидын улмаас энд нийт 4638 хүн нас баржээ.
Гэхдээ Хөл хорио, хязгаарлалт зэрэг арга хэмжээний ачаар аюулын өндөржүүлсэн түвшинтэй бүсийн тоо цөөрч 261 болсон, энэ бол 7 хоногийн өмнөхтэй харьцуулахад 36% -иар цөөрсөн үзүүлэлт.