- Мэдрэлийн систем бэхжүүлэх, стрессээ тайлахын тулд хушгатай дасгалыг хийгээрэй. Хушгыг хоёр алганы хооронд өнхрүүл, тасалсан гурил эсвэл баримлын шавар бөөрөнхийлж байгаа мэт. Энэ энгийн арга их тустай, яагаад гэвэл хушганы гадаргуу гөлгөр биш, биржгэр учраас алган дээрх идэвхтэй цэгүүдэд сайхан иллэг болж өгдөг. Хүний мэдрэлийн системтэй холбоотой бүсүүд алган дээр бий, иймээс өдөр бүр хушгаар гарын ийм дасгал хийсний ачаар тайвширч амран мэдрэлээ эмчлэх боломжтой.
- Ахмад настнууд хэрэв өтгөн хатсан бол 20 ширхэг хушгыг махны машинаар машиндаж бэлдэнэ, үүнээс өдөрт 2 удаа тус бүр нэг хоолны халбагыг хэрэглэ.
- Булаг өвчин, арьсан дээр юм туурах, арьсны шарх яршил, идээлж хувилсан бол хушганы модны навчаар чанамал бэлдэж орно. Энэ нь том хүмүүс төдийгүй хүүхдүүдэд ч тустай.