өдөр
шөнө
×

Алхах нь таргалалтын генийг “унтрааж”, тураадаг

“Эрүүл саруул байж өвчнөөс сэргийлэх, урт насалж идэвхтэй амьдрах хамгийн энгийн бөгөөд үр өгөөжтэй арга бол алхах” хэмээн анагаах ухааны доктор, спортын эмч Роберт Саллис зөвлөжээ. Хэрэв та өдөрт 40 минут алхахаас залхуурдаг бол 20 минут алхсан ч хангалттай. Энэ хугацаанд та 2000-3000 алхам хийнэ. Явган алхсанаар таны бие организм өөр, цоо шинэ “долгионд” шилжиж зүрх ба тархи, булчингуудад эерэгээр нөлөөлдөг аж. Алхах үед илчлэг шатдаг, 20 минут алхахад 1 уут чипс идсэнээ “шатаах” боломжтой. Өөрөөр хэлбэл, 110 илчлэг. Яагаад гэвэл, биед ачаалал өгснөөр булчингуудад цус очиж илчлэг улам хурдан шатах юм. Хэрэв та байнга алхаж хэвшвэл зүрх судасны систем бэхжиж холестерин ба даралт хэвийн болно. Өдөр бүр алхахад үрэвсэл үүсэх эрсдэл буурдаг аж, үрэвсэл байхгүй бол хөгшрөлтөөс үүдэлтэй өвчлөл ч байхгүй. 
Алхахад оройтно гэж хэзээ ч байхгүй. Хамгийн гол нь та хурдан алхах ёстой, өдөрт 20 минут хурдан алхахад үхэх эрсдэл 30% буурдаг гэж АНУ-ын эрдэмтдийн 2015 онд явуулсан судалгаа нотолжээ. Ялангуяа таргалалттай, гэдэсний өөхлөлттэй, бас залхуу хүмүүс алхаж сурвал маш сайн үр дүн өгнө. Идэвх сул, ноомой, нойрмог хүмүүс алхвал ямар үр дүнд хүрэхийг Жоржийн их сургуулийн эрдэмтдийн судалгаа харуулжээ. Тэдний бүтээл “Psychotherapy and Psychosomatics” сэтгүүлд нийтлэгдсэн. 7 хоногийн 3 өдөр тус бүр 20 минут алхвал 6 долоо хоногийн дараа таны энерги, эрч хүч 20%-иар нэмэгдэж ядаргаа арилна. Түүнчлэн ямар нэг бүтээл дээр ажиллаж үр дүн гарахгүй удвал гарч алх. Үүний дүнд та эерэг цэнэг авч ажлаа амжилттай дуусгаж чадна. Нойр хүрэхгүй эргэлдэж хөрвөдөг бол нойрны эм уухын оронд гадаа жаахан зугаалаарай. Тэр бүү хэл явган алхах нь бүр гений түвшинд нөлөөлдөг гэж эрдэмтэд үзжээ. Өөрөөр хэлбэл, алхалт нь таргалалтын генийг “унтрааж”, тураадаг юм байна. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top