Уушигны хорт хавдраас сэргийлэхийн тулд ядаж жилд 1 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орж, шинжилгээ хийлгэж байгаарай. Хэрэв доор дурдсан зарим шинж тэмдэг илэрвэл сандрах хэрэггүй, өөр бусад өвчний илрэл байх магадлалтай. Гэхдээ та заавал эмчид үзүүлж шалтгааныг тодруулбал зохино.
Ханиад эдгэрэхгүй байх: Ханиад эдгэхгүй удах олон шалтгаан бий, тухайлбал тамхи татах, бронхит, астм. Харин ханиад эдгэрэхгүй 3 долоо хоногоос дээш хугацаа өнгөрвөл эмчид заавал үзүүлээрэй, яагаад гэвэл уушигны хорт хавдар байж болзошгүй.
Цустай эсвэл салс залхагтай ханиах: Бронхит, астм, хатгаа, сүрьеэ, хорт хавдрын үед ийм шинж тэмдэг илэрдэг.
Цээжээр өвдөх: Зүрх ба уушигны өвчин, халдвар авсны дараа ингэж өвддөг. Мөн уушигны хорт хавдартай 10 хүний 1-д ийм шинж тэмдэг илэрдэг.
Амьсгаадах, амьсгалахад хэцүү байх: Уушигны зарим өвчин, бронхит, эмфизем, астм, хатгаа, зүрхний дутагдал, тромб, цус багадалт, хавдар, хорт хавдартай үед ажиглагддаг.
Огцом турах: Шалтгаангүй тураад байвал яаралтай эмчид үзүүлэх ёстой.