өдөр
шөнө
×

Нас уртасгадаг 3 хүнс

Ижил дасал хэрнээ хүний бие организмд маш их ашигтай, нас уртасгадаг 3 хүнсийг Оросын эмч, хөтлөгч Елена Малышева нэрлэв. “Хүн юу идэж ууж буйгаас биеийн байдал, гадна дүр төрх шууд хамааралтай. Мөн архаг өвчинтэй болох эсэх ч үүнтэй холбоотой. Хэрэв та өдөр тутмын хоолны цэсээ зөв, зохистой сонгож чадвал эрүүл энх байж урт наслах болно. Мэдээж янз бүрийн тэжээллэг хоол хүнс хэрэглэхээс гадна спортоор хичээллэж ядаж л байнга хөдөлж байх ёстой. Түүнчлэн тогтмол цагт унтаж чихэрлэг, давсархаг, өөх тостой хүнсийг аль болох бага идээрэй. Нас уртасгадаг 3 хүнс бол улаан сонгино, лууван, яншуй. Улаан сонгино бол флавоноид, антиоксидант бодисуудын агууламжаар бүх ногооны аварга гэж тооцогддог. Харин эдгээр нь биеийн эсүүдийг хамгаалдаг билээ. Мөн Альцгеймерийн өвчнөөс сэргийлэхийн тулд улаан сонгиныг хүнсэндээ заавал хэрэглэж бай. Харин лууванд их хэмжээний эслэгүүд бий, энэ эслэгүүд нь холестерины заримыг “наалдуулж” гадагшлуулдаг учраас гэдсэнд холестерин шингэх нь буурдаг. Гэхдээ хатаасан лууванг хэрэглэхдээ давс, саахар нэмж болохгүйг анхаар. Яншуй нь бие махбодийн калийн хэмжээг нэмэгдүүлж артерийн даралт ихсэхээс хамгаалдаг. Ялангуяа хөлдөөсөн яншуйд кали их байдаг” хэмээн алдарт эмч, хөтлөгч Елена Малышева зөвлөж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top