Даралтыг эм уухгүй бууруулах аргыг Токиогийн их сургууль, Тусоны ургамлын селекцийн хүрээлэнгийн эрдэмтэд олжээ. Ямар ундаа эсвэл шингэн даралтыг хурдан бууруулж байгааг тогтоохын тулд тэд бүтэн жилийн турш судалгаа явуулсан аж. Энэхүү судалгаанд 481 хүн сайн дураар хамрагдав. Тэд бүтэн жилийн турш юу ууж идэж байгааг, мөн хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн нь даралтын түвшинд хэрхэн нөлөөлж байгаад эрдэмтэд онцгой анхаарал хандуулж байлаа. “Томатын шүүс их хэрэглэдэг оролцогчдын даралт мэдэгдэхүйц буурч байгаа нь тогтоогдсон. Түүнээс гадна томатын шүүс нь систолик ба диастолик даралт, “муу” холестериний түвшин буурах зэрэг өөр бусад үзүүлэлтэд ч эерэгээр нөлөөлж байв. Иймээс даралт бууруулах үр дүнтэй бөгөөд амттай арга бол томатын шүүс” хэмээн эрдэмтэд дүгнэжээ. Түүнчлэн томатын натурал шүүсэнд калийн агууламж өндөр байдаг аж. Кали микроэлемент нь биеэс шингэн гадагшлахад нөлөөлдөг. Харин калигаар баялаг хүнс хангалтгүй хэрэглэсэн тохиолдолд бие махбодид шингэн хуримтлагдан судсуудын хананд дарж цусны даралтын үзүүлэлтүүд ихэсдэг юм байна. “Томатын шүүс уухын зэрэгцээ давс, архи, хэт их өөр тостой хүнс бүү хэрэглээрэй, энэ нь жин нэмэх болон даралт ихсэхээс сэргийлнэ” гэж эрдэмтэд зөвлөжээ.