Биеийн жингээ бууруулах 2 аргыг та бүхэнд санал болгоё.
* Америкийн эрдэмтэд нэгэн сонирхолтой туршилт явуулж 20-40 насны алхалт, гүйлтээр хичээллэдэг хүмүүсийг хамруулжээ. Гэтэл өлмий дээр явах үедээ хүмүүс бусад дасгал хөдөлгөөний үеийнхээс 80% илүү энерги зарцуулж улмаар биеийн жин буурдаг болохыг эрдэмтэд олж тогтоов. Түүнчлэн өлмий дээр явахад нурууны булчингууд, гуя, шагай бэхжиж байлаа. “Илүүдэл жингээс ангижрахыг хүсвэл өдөрт 5-10 минут өлмий дээр яв” хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна.
* Солонгосын эрдэмтэд “Хоолны дуршил ба нойрсох хугацааны хооронд уялдаа холбоо байдаг. Нойрны хомсдолоос болж өлсөх мэдрэмжийг “хариуцдаг” даавруудын түвшин ихэсч улмаар цадах мэдрэмжтэй холбоотой даавруудын түвшин буурдаг” гэж мэдэгдлээ. 2 долоо хоногийн турш 5,5 цагаас бага унтсан хүмүүсийг хэвийн нойрсдог хүмүүстэй харьцуулж судалжээ. Гэтэл бага унтдаг хүмүүс “Зөв хооллоход хэцүү, хоолны дэглэм барьж чадахгүй байна” гэж гомдоллож байв. Удаан хугацаагаар дутуу нойртой явсан хүмүүс өөрийн эрхгүй чихэрлэг, амтлаг, нүүрс усаар баялаг хүнсэнд татагддаг аж, үүний дүнд тэдний биеийн жин нэмэгддэг хэмээн эрдэмтэд тайлбарлалаа. “Насанд хүрсэн хүн хоногт 7-9 цаг унтахад зохистой. Харин 65 наснаас хойш 7-8 цаг хангалттай” гэж эмч нар зөвлөдөг.