Эрдэмтэд 2020 онд гадилыг судалсны дараа энэ жимс дархлааны системийг бэхжүүлдэг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тэдний судалгааны материалыг “PNAS” эрдэм шинжилгээний сэтгүүл нийтэлжээ. Гадил жимсэнд агуулагддаг уусдаггүй уураг буюу бананы лектин нь ханиад томуугийн янз бүрийн штаммын эсрэг тэмцэхэд тусалдаг аж. Гадил нь разистент крахмалаар баялаг, энэ бодис бол колоректаль хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулдаг, мөн мэс заслын дараах хүндрэлээс сэргийлж, гэдсэн дэх бичил организмуудын хэвийн балансыг дэмждэг аж. Тиймээс гадил жимс идвэл та өөрийгөө улирлын чанартай ханиад томуу тусахаас сэргийлэх төдийгүй хорт хавдар тусах эрсдэл багасна гэж ойлгож болно. Сонирхуулахад, өмнө буюу 2017 онд явуулсан эрдэмтдийн судалгаанд дурдсанаар резистент крахмал нь липидийн солилцоог эрчимжүүлж хоол боловсруулах системийн ажиллагааг хэвийн болгож илүүдэл жингээс ангижруулдаг гэжээ. Гадилтай холбоотой өөр туршилтын тухай материал “PLOS One” сэтгүүлд нийтлэгдсэн. Туршилтад оролцогчид спортоор хичээллэхийн өмнө протеинтэй жигнэмэг биш гадил идсэн тохиолдолд илүү эрч хүчтэй, тэвчээртэй, идэвхтэй байдаг тухай тус нийтлэлд бичжээ.