"Америк улсын иргэдийн дунд хамгийн их тархсан өвчин бол абдоминал таргалалт. Энэ бол хэвлийн хөндийн дотор эрхтэнүүдийг тойрон өөх хуримтлагдахыг хэлдэг. Энэ нь олон сөрөг уршиг дагавартай. Тухайлбал, даралт ихдэх, чихрийн шижин, зүрх судасны өвчин, элэг ба зарим төрлийн хавдар. Иймээс бага дээр нь арга хэмжээ авах хэрэгтэй" хэмээн “Eat This Not That” сэтгүүлийн нийтлэлд дурджээ. "Сонирхолтой нь, өндөр настнуудад ийм таргалалт огт ажиглагддаггүй. Тиймээс гэдэсний өөхлөлтөөс ангижрахын тулд дараах 5 зарчмыг баримтал" " хэмээн хоол зүйчид зөвлөж байна.
- Бүхэл үрийг хүнсэндээ ахиу хэрэглэ.
- Хүнсний ногоо, жимс жимсгэнэ таны хоолны тал ба түүнээс илүү хувийг эзлэх ёстой.
- Ус их уувал зохино.
- Бага порцоор идэхийг зуршил болго.
- Их хөдөл, заавал спорт зааланд очих, спортын төрлөөр хөдлөх албагүй. Ердийн хөдөлгөөнөө ихэсгэ.