өдөр
шөнө
×

Бууцайн ашиг тус

“Илүүдэл жингээс ангижруулдаг шидэт хүнс гэж байхгүй, гэхдээ хоолны цэсээ жаахан өөрчилбөл турах их амархан. Хүнсэндээ ногоо ахиу хэрэглээрэй. Ялангуяа бууцай бол турах болон гэдэсний өөхөө багасгахад тустай” хэмээн хоол зүйч Кортни Д'Анджело зөвлөсөн тухай “ETNT” мэдээллээ. Бууцай (шпинат) бол тэжээлийн бодисууд, витаминууд, минералууд, антиоксидантуудаар баялаг ногоо. Түүнээс гадна бууцай нь илчлэг багатай, эсүүдийн агууламж өндөр, ийм учраас бууцайтай хоол  идэхэд амархан цадаж хэтрүүлж идэхээс сэргийлдэг аж. Мөн бууцайн өөр нэг ашигтай тал бол уургаар баялаг. Түүнд агуулагддаг уургийн ачаар илүүдэл өөх “хайлж шатан” булчингийн жин нэмэгдэж цатгалан мэдрэмж төрдөг юм байна. “Уургийн хэмжээг нэмэгдүүлье гэвэл бууцайг боловсруулж хэрэглээрэй. Яагаад гэвэл 1 аяга бууцайг болгож идэхэд 5 грамм уураг авах бол 1 аяга түүхий бууцайнд 1 грамм орчим уураг агуулагддаг” гэж хоол зүйч Кортни Д'Анджело ярьжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top