Хятадын Шанхай хот бараг бүтэн сар Хөл хорионд байгаа ч сүүлийн хэдэн өдөр ковидоор нас барсан хүний тоо нэмэгдсээр л. Өнгөрсөн 24 цагт эерэг тесттэй 51 хүн өнгөрсөн тухай тус хотын Ариун цэвэр, эрүүл мэндийн хороо мэдээллээ. Харин өмнөх өдөр 39 хүн нас барсан билээ. Шанхайд коронавирүсийн халдвар дахин дэгдсэнээс хойш 138 хүн ковидоор нас баржээ. Тэдний дунд вакцин тариулсан ч бмй, тариулаагүй ч байна. Нас барсан хүмүүсийн ихэнх нь өндөр настнууд, тодруулбал 70-101 настай. Албан мэдээнд тэдний нас барсан шалтгааныг коронавирүсийн халдварын улмаас архаг, хууч өвчин үгдэрсэн гэжээ. 25 сая хүн оршин суудаг Шанхай хотод 3 сарын 28-наас Хөл хорио тогтоосон, харин үүнээс 3 долоо хоногийн дараагаас ковидоор нас барж эхэлсэн юм.
ятадад сүүлийн 7 хоногт халдварын тоо бага зэрэг буурсан, гэхдээ өдөрт 15-20 мянган тохиолдол бүртгэгдсээр байгаа. Нийт илэрсэн халдварын 90% нь шинж тэмдэггүй аж.
5 сарын эхээр эсвэл дундуур Хөл хориог цуцалж хот хэвийн амьдралдаа буцаж орж магадгүй гэж зарим шинжээч таамаглаж байна. Гэвч Хятадын эрх баригчид тоорхой хугацаа зарлахгүй байгаа, яагаад гэвэл “тэг ковид” бодлогын хүрээнд халдварын гинжин хэлхээг тасалсны дараа хотыг хэвийн амьдралд буцаан оруулна гэж тэд тайлбарлажээ. Гэрийн хорио хэзээ дуусах нь тодорхойгүй байгаагаас иргэдийн хувьд байдал хүндэвтэр байна. Харин хүнсний хангамж арай дээрдсэн, энэ нь сүүлийн 7 хоногт зарим сүлжээ дэлгүүр хүргэлтээ сэргээсэнтэй холбоотой юм байна.