өдөр
шөнө
×

Улаан чинжүүний ашиг тус    

Улаан чинжүүнд олон ашигтай бодис, витамин агуулагддаг учраас хоолны дуршлыг өдөөж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн болон нойр булчирхайн ажиллагааг сайжруулдаг аж. Түүнийг бас амтлаг буюу болгар чинжүү гэж нэрлэдэг. Паприка буюу нунтаг улаан чинжүүнд агуулагдсан биологийн идэвхт бодисууд нь цусны системд эерэг нөлөөлж цусны бүлэгнэлтийг буруулж улмаар тромб үүсэхээс сэргийлдэг.

Улаан чинжүүг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэвэл бодисын солилцоо сайжирч, дархлаа нэмэгдэхийн зэрэгцээ бэлгийн чалх сайн болдог гэж эрдэмтэд нотолжээ. Түүнчлэн ходоод гэдэсний зарим өвчлөл, таргалалтын үед паприкаг хүнсэндээ хэрэглэхийг эмч нар зөвлөдөг. Улаан чинжүүний шүүсийг эрт дээр үеэс үс, хумс ургалт муудах үед, мөн батга, хатиг ба акне гарахад ашиглаж ирсэн байна. Амтлаг, улаан чинжүүг ургамлын тосонд дарж бэлдээд радикулит, ревматизм, миозитын үед түрхэж болно.
    

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top