Элэг бол маш чухал эрхтэн, токсин ба хортой бодисуудтай тэмцэж хоол боловсруулалтыг хэвийн хангах зэрэг олон үүрэгтэй гэдгийг бүгд мэдэх байх. Өвөл хэт илчлэг, өөх тостой хоол хэрэглэх, витамины дутагдалд орох, хөдөлгөөн багасах зэрэг тохиолдол бүрд элэг хариу үйлдэл үзүүлж байдаг. Энэ бүхний дүнд хаврын улиралд элгэнд өөх хуримтлагдах, ажиллагаа доголдох, хүнд мэдрэмж төрөх, баруун хажуу талд тавгүйрхэх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Түүнчлэн бие сулбайх, толгой эргэх, амархан ядрах зэрэг нь элэгний ажиллагаа муудсантай холбоотой байж магадгүй. Иймээс элгээ сайн арчилж тордож байхыг зөвлөн элэг эрүүлжүүлэх 3 аргыг санал болгоё.
1. Нөхөн сэргээх хоол тэжээл хэрэглэ
Амьтны гаралтай өөх тос болон трансжир, халуун ногоо ба экстартын хэмжээгээ бууруулж холестеринаар баялаг хүнсийг бага хэрэглээрэй. Мөн шарсан, хэт халуун ба хэт хүйтэн хоол бүү ид. Эслэгээр баялаг хүнс, аарц, шар буурцаг, алим, нимбэг, жүрж зэргийг ахиу идвэл элгэнд маш сайн. Зөв хооллож сурвал элэг өөрөө сайн амарч дороо нөхөн сэргэдэг.
2. Нөхөн сэргээх унд уу
Ус хангалттай хэрэглэж сурвал таны элэг сайн ажиллаж цөс ялгаруулна. Өдөрт 2 литрээс багагүй ус уухыг хичээ. Уух усаа өдрийн тэнцүү хуваарилбал сайн, 1 цагт 1 стакан гэх мэт. Заримдаа усыг хатаасан жимсний чанамал (саахаргүй), ургамлын цайгаар орлуулж болно.
3. Биеийн хөдөлгөөнөө эрчимжүүл
Элэг өөхөлсөн бол өдөр бүр 30 минут биеийн дасгал, гимнастик эрчимтэй, хурдтай хийх хэрэгтэй. Хэт хүнд биш дунд зэргийн дасгал тохиромжтой. Ингээд 14 хоногт таны элэг хэвийн байдалдаа буцаж орно. Мөн фитнесээр хичээллэх, эсвэл сууж босох ба гантельтэй дасгал, дугуйн тренажер, гүйх, хурдан алхах зэрэг нь нэн ашиг тустай.