өдөр
шөнө
×

Давсаа багасгавал зүрхний өвчнөөс сэргийлж чадна

Давсаас татгалзах буюу ядаж хэрэглэх хэмжээгээ багасгахад бие махбодид хэрхэн яаж нөлөөлж байгааг 6 жилийн турш Кливлэндийн эмнэлгийн эмч нар, хэсэг эрдэмтэд судлав. Тэдний бүтээл “The Lancet Journal” сэтгүүлд нийтлэгджээ. Зүрхний дутагдалтай, илүүдэл шингэнтэй гэсэн оноштой 18-аас дээш насны өвчтөнүүдийг уг туршилтад хамруулжээ. Туршилт судалгаа 2014 оны 3 сараас 2020 оны 12-р сар хүртэл үргэлжилсэн аж. Өвчтөнүүд эмийн эмчилгээ хийлгэхээс гадна зарим нь давс багатай хоолны дэглэм баримталж байв. “Хоолны давсны хэмжээг багасгаснаар зүрх, уушиг, хөл зэрэгт илүүдэл шингэн хуримтлагдахаа больсон. Үүний дүнд зүрх судасны систем хэвийн ажиллаж цусны даралт багасч байв. Эмнэлэгт хэвтэх шаардлагатай зүрхний өвчинтэй хүний тоо эрс цөөрсөн. Давсаас татгалзах буюу ядаж хэрэглэх хэмжээгээ багасгахад зүрх судсанд эерэгээр нөлөөлдөг нь батлагдлаа” хэмээн эрдэмтэд туршилтын дүгнэлт дээр дурджээ. “Давсны хэрэглээг бууруулахын зэрэгцээ эслэгтэй хүнс, ялангуяа шинэ ногоо ахиу хэрэглэвэл зохино. Шинэ ногоог ямар нэг нэмэлт бодисгүй, консервантгүй хөлдөөсөн ногоогоор орлуулах боломжтой... Зүрхний дутагдалд орсон шинж тэмдэг өөрт илэрч буй эсэхийг үе үе шалгаж байгаарай. Жишээ нь амьсгаадах, архаг ядаргаа, хөл ба ул хавагнах, гэдэс дүүрэх, хүзүүний вен.... Мөн эмчид тогтмол үзүүлж байх шаардлагатай” хэмээн эмч, эрдэмтэд зөвлөж байна. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top