-- Оросын хоол зүйч эмч Михаил Гинзбургийн зөвлөгөө --
Какаод агуулагддаг теобромин бол уураг тархины судсуудыг тэлж цусны эргэлтийг сайжруулдаг, иймээс какао уусны дараа тархи илүү сайн ажиллаж эхэлдэг аж. Мөн турахыг хүсдэг, эсвэл биеийн жингээ хэвийн барихаар төлөвлөж буй бол какао ууж байх хэрэгтэй. Яагаад гэвэл, энэ унд хоолны дуршлыг бууруулдаг. Үдэш нэг аяга какао уухад оройн хоол бага иднэ, эсвэл бүр идэх хүсэлгүй болдог.
Түүнчлэн какао тогтмол уувал насны эрхээр илрэх сөрөг өөрчлөлт саарч улмаар эрүүл саруул амьдрах хугацаа уртасна. Түүнээс гадна какаонд магни, В бүлгийн витаминууд агуулагддаг, ийм учраас байнга ийм унд уудаг хүмүүс илүү амгалан тайван, аливаад хүлээцтэй ханддаг эхэлдэг.