өдөр
шөнө
×

Шөрмөс татвал яах вэ?

Хэрэв байнга шөрмөс татдаг бол мэдээж, хамгийн түрүүнд эмчид хандан шалтгааныг тодруулах хэрэгтэй. Харин гэнэт ийм юм тохиолдвол эдгээр арга тус болох байх. 

- Гар хөлийн шөрмөс татахад өвдсөн газарт гичтэй тос түрхэж болно.
- Хоол идэх болгондоо зөгийн балаас 2 цайны халбагыг хэрэглэ. Эмчилгээний курс голдуу 7 хоног үргэлжилдэг. 
- Хөлийн булчин шөрмөс татах үед дараах аргыг хэрэглэж болно. Өглөө оройдоо нимбэгийн шинэ шүүсийг хөлийн уланд түрх, алчуураар арчихгүй хатаана. Уланд түрхсэн шүүс сайн хатсаны дараа оймс гутлаа өмсөөрэй. Энэ эмчилгээний курс 14 хоног, илүү хэрэггүй. 
- Эмийн сангаас хатаасан балжингарма цэцэг худалдаж ав. 4 хоолны халбага балжингарма дээр 1 стакан халуун ус нэмж 10 минут буцалгана. Энэ чанамлыг сайн тунгааж өдөрт 3 удаа хоол идсэний дараа стаканы гуравны нэг орчмыг уугаарай. 
- Гичгэнэ буюу чичигэнэ (лапчатка гусиная) бэлд, түүнийг бас хүрэн шарилж гэж нэрлэдэг. Энэ ургамлын чанамлыг шөрмөс татахад хэрэглэдэг, гэхдээ үйлчилтэл их удах тул голдуу урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэвэл зохино. 
  
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top