Эрүүл саруул байя гэвэл тааралдсанаа идэж болохгүй, хоол хүнсэндээ маш их анхаарал тавих ёстой. "Та юу иднэ тийм л болж хувирна" гэсэн хэлц үг байдаг. Хамгийн гол нь нойр булчирхайг хөнөөж болзошгүй буруу зуршлуудаасаа ангижрах хэрэгтэй.
Нойр булчирхайд нөлөөлдөг хамгийн муу бүтээгдэхүүн гэвэл транс тос, маргарин. Эдгээрийг хоол хүнсэндээ хэрэглэхээ болих хэрэгтэй, яагаад гэвэл транс тос ба маргарин нь бие организмд орсны дараа зүрх судасны системд сөргөөр нөлөөлдөг. Байгальд транс өөх тос гэж байдаггүй, энэ бол 100 хувь хиймэл бүтээгдэхүүн. Мөн майонез болон төрөл бүрийн соус (сүмс) хэрэглэхээ аль болох багасгахыг хичээ, учир нь нойр булчирхайг үрэвсүүлж болзошгүй. Түүнчлэн хоол боловсруулах системийн эрхтэнүүдэд архи согтууруулах ундаа, хиам, утсан хүнс, зайдас, тамхи, хийжүүлсэн ундаа зэрэг хүнс маш аюултай. Тэр бүү хэл кофег ч хэтрүүлж болохгүй. Өдөрт ганц аяга кофе уухад сайн, харин хэтрүүлбэл таны нойр булчирхай ядарч цуцан “элэгдэнэ”.