өдөр
шөнө
×

Хэдэн цаг унтах ёстой вэ?

Насанд хүрсэн хүн хоногт хэдэн цаг унтвал хамгийн тохиромжтой болохыг Английн Кембрижийн их сургууль, Хятадын Фуданий их сургуулийн эрдэмтэд судалжээ. Тэд 38-73 насны 500 мянган хүнийг нойрны судалгаа, туршилтандаа хамруулсан аж. Оролцогчдоос цуврал тест авахын зэрэгцээ нойрны дэглэм, амьдралын түвшин, сэтгэл ханамж, сэтгэцийн эрүүл мэндийн талаар асуулга судалгаа авч байв. 
“Дунд ба ахмад настнуудын хувьд нойрны үргэлжлэх хугацаа 7 цаг байвал хамгийн зохистой болохыг бид тооцоолон гаргалаа. 7 цаг нойрсох нь танин мэдэхүйн чадвар нөхөн сэргэхэд тустай, мөн сэтгэцийн эрүүл мэндэд ашигтай. Хэрэв үүнээс бага эсвэл удаан хугацаагаар унтах юм бол түгших, гутрах, биеийн ерөнхий байдал муудах зэрэг шинж тэмдэг илэрч байна. Түүнчлэн 7 цагаас их буюу бага унтахад хүмүүсийн ой тогтоолт, тогтвор тэсвэртэй сууж ажиллах чадвар, хариу үйлдэл хийх хурдад нөлөөлдөг” гэж эрдэмтэд дүгнэлээ. Эрдэмтдийн энэ бүтээл “Nature Aging” сэтгүүлд нийтлэгджээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top