өдөр
шөнө
×

Өндгөвчний хорт хавдрын "чимээгүй" шинж тэмдэг

Өндгөвчний хорт хавдрын эхэн үед ямар ч шинж тэмдэг илрэхгүй байх магадлалтай, иймээс хүмүүс голдуу хүндэрсний дараа эмнэлэгт ханддаг. Зарим шинж тэмдэг нь өөр өвчинтэй төстэй байх нь элбэг. Та бүхэнд өндгөвчний хорт хавдрын "чимээгүй шинж тэмдэг"-ийн талаар өгүүлье. Хэрэв доорх шинж тэмдгээс зарим нь  танд илэрвэл айж сандрах хэрэггүй. Яагаад гэвэл, зөвхөн эмч онош тавих эрхтэй. 
Гэдэс дүүрэх: Зарим төрлийн хүнс хэрэглэх, мөн сарын тэмдгийн үед гэдэс дүүрэх нь бий. Хэрэв гэдэс дүүрээд удвал эмчид үзүүлж шалтгааныг тодруулах хэрэгтэй. Өндгөвчний хорт хавдартай хүмүүсийн 72%-д ийм шинж тэмдэг илэрдэг юм байна. 
Гэдэс буюу таазаар өвдөх: Өндгөвчний хавдартай эмэгтэйчүүдийн 39% нь ийм шинж тэмдгийг нэрлэжээ. 
Өтгөн хатах, гүйлгэх, ойр ойрхон шээх: Өндгөвчний хорт хавдар гэсэн оноштой хүмүүсийн 20%-д эдгээр шинж тэмдэг илэрдэг. 
Нуруу өвдөх: Ихэнхдээ ямар нэг бэртэл гэмтлээс болж нуруу өвддөг. Хэрэв нуруу гэмтээгүй байхад өвдөж зүгээр болохгүй байвал эмчид үзүүлж шалтгааныг тодруулбал зохино. Мөн энэ өвчний үед заримдаа бүсэлхий, хажуу хавиар өвдөж болзошгүй. 
Хоолны дуршил өөрчлөгдөх: Хоол идэх дургүй болох, жаахан юм идээд цадах, хоол шингэхгүй байх, биеийн жин шалтгаангүй буурах, хоолны дараа дотор муухайрах, бөөлжих зэрэг үзэгдэл байнга давтагдвал яяралтай шинжилгээ хийлгэ. 
Сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх: Сарын юм их ирэх, огт ирэхгүй байх, ирэх болоогүй байхад цус алдах, доошоо хэвийн бус юм гарах тохиолдолд болгоомжил, эмчид үзүүл. 
Хурьцлын үед өвдөх: Энэ нь өөр шалтгаантай байж болно. Үтрээ хуурайших, эндометриоз, вагинизм, үрэвсэл зэргийн үед ийм шинж тэмдэг илэрдэг. Ямартай ч айж сандрах хэрэггүй, эмчид үзүүлж шалтгааныг тодруулбал зохино. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top