өдөр
шөнө
×

Чихрийн шижин өвчнөөс сэргийлж болно

“Чихрийн шижин, нойр булчирхайн өвчин,  панкреатит зэрэг олон өвчнөөс сэргийлье гэвэл 3 төрлийн ундаанаас татгалз” хэмээн ” хэмээн Оросын хоол зүйч Антон Поляков зөвлөж байна. 

Бие организмд хор хөнөөлтэй 3 төрлийн ундаа бий. Эдгээр ундааг уухад түр зуур таашаал авахаас өөр ямар ч сайн юм байхгүй. Хийжүүлсэн ундаа, ялангуяа чихэрлэг бол уух хэрэггүй. Ийм ундаа амтлагч рецепторыг цочроож улмаар ам цангах, хоолны дуршил өдөөх зэргээр нөлөөлдөг. Ганцхан аяга хийжүүлсэн ундаа уусан хүн юм идэж уухыг улам их хүсдэг, иймээс жин нэмэх хандлагатай. Мөн чихэрлэг, хийжүүлсэн ундаа уухад цусан дахь глюкозын түвшин эрс нэмэгдэж судсуудыг гэмтээдэг. Саахар их агуулдаг тул ийм ундаа бөөрний дээд булчирхайд маш муу, улмаар кортизол ялгарч глюкозын метаболизм доголддог. Хийжүүлсэн ундаа уудаг бол та богинохон хугацааны дотор чихрийн шижин өвчин тусах аюултай. 
Савласан шүүс (пакеттай) үйлдвэрлэгчид өөрийн бүтээгдэхүүнийг 100% цэвэр гэж сурталчилдаг боловч үнэндээ тэнд саахар, амт үнэр оруулагч, консервант л бий, натурал жимс огт байхгүй. Итгэхгүй байна уу? Зүгээр л бүх дэлгүүрээр зарагдаж байгаа хэмжээний тийм их алим, усан үзэм, тоор... зэргийг энэ дэлхий дээр ургуулах боломжгүй. Хүсвэл та өөрөө апельсиныг шахаад амттай, ашигтай бас 100% шүүсийг амархан бэлдчихэж чадна. 
Өвчин өдөөдөг өөр нэг ундаа бол саахартай, согтууруулах ундаатай коктейль. Яагаад гэвэл, ийм ундаа нойр булчирхайд маш сөрөг нөлөөтэй, улмаар II төрлийн чихрийн шижин, панкреатит тусах эрсдэлтэй. Мөн эрч хүчний ундаа буюу энергетикээс татгалзаарай, нойр булчирхайг хөнөөх аюултай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top