өдөр
шөнө
×

Холестерины түвшнээ жил бүр шалгуулах хэрэгтэй

“Холестериний түвшин өндөр байх нь зүрх өвдөхөөс өгсүүлээд инсульт хүртэл эрүүл мэндийн ноцтой асуудал үүсгэх эрсдэлтэй. Иймээс холестериний түвшнийг тогтмол хянаж байх нь маш чухал. Үүний тулд зарим хүн эмчийн заавраар эм уудаг бол нөгөө нь амьдралын хэв маягаа өөрчилдөг... Холестериний түвшин өндөр байгааг ихэнх хүмүүс мэддэггүй ба голдуу цусны шинжилгээ өгөхөд илэрдэг. Яагаад гэвэл, холестерин өндөр гэсэн шинж тэмдэг хүмүүст бараг илэрдэггүй, иймээс жил бүр шинжилгээ өгч байх хэрэгтэй. Өндөр холестериноос болж зүрх судасны систем аюулд учирдаг. Ийм үед ургамлын гаралтай хоолны дэглэм сахих тустай. Гэхдээ хоол хүнсэн дэх холестерин нь ихэнх хүмүүсийн хувьд цусан дахь холестериний түвшинд бараг нөлөөлдөггүй. Харин хоолны дэглэм барьсан тохиолдолд хоол хүнсний хүчин зүйл нь цусан дахь холестериний түвшинд нөлөөлж эхэлдэг. Хамгийн гол зүйл бол хэрэглэдэг өөх тосны хэмжээ ба төрөл. Элэгний эсүүдэд ЛПНП рецепторууд гэж бий. Эдгээр рецептор сайн ажиллахад ханасан өөх тосны илүүдэл саад болдог, үүний улмаас цусанд өөх тос хуримтлагддаг аж. Иймээс энэ төрлийн өөх тосны хэрэглээгээ багасгах ёстой. Ханасан өөх тос нь хиам, өөхтэй мах, бялуу, жигнэмэг, масло, сало, хатуу бяслаг, цөцгийтэй бяслаг, мөн кокосын ба пальмын тостой хүнсэнд бий. Хэрэв та ханасан өөх тосны оронд хүнсэндээ ханаагүй өөх тосыг хэрэглэвэл  цусан дахь холестериний түвшин буурч эхэлнэ. Ханаагүй өөх тос гэвэл ургамлын тос, тослог загас” хэмээн “Healthspan” эмнэлгийн дэд захирал, доктор Сара Брюэр мэдэгдлээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top