Эрүүл саруул байж өвчин тусахгүй байхын зэрэгцээ уураг тархины хөгшрөлтийг сааруулах амархан аргыг олсон тухай эрдэмтэд мэдэгдлээ. Бостоны их сургуулийн мэдрэлийн эмч, эрдэмтдийн баг судалгаа явуулсны эцэст “Багахан хэмжээний биеийн хөдөлгөөн хийхэд хүртэл уураг тархины хөгшрөлт саарч байна" хэмээн дүгнэжээ. Судалгаанаас үзэхэд, 7 хоногт нэмэлт 1 цаг биеийн хөнгөн дасгал хийхэд тархины хөгшрөх явцыг 1,1 жилээр хойшлуулж байв. Ийм хөнгөн дасгалын тоонд зүгээр явган явах, алхах хүртэл хамаардаг гэдгийг эрдэмтэд онцлон тэмдэглэжээ. Тиймээс хөгшрөхийг хүсдэггүй хүн бүр өдөр бүр биеийн дасгал хийх ёстой, ядаж л өдөрт 10-15 мянган алхам алхахыг хэвшил болгоорой хэмээн эрдэмтэд зөвлөж байна.
“Өдөрт 10 мянга ба түүнээс олон алхам алхдаг хүмүүсийн тархины эзлэхүүн хэмжээг өдөрт 5000-аас цөөн алхам хийдэг хүмүүсийнхтэй харьцуулахад илүү том байсан” гэж эрдэмтдийн нийтлэлд дурдсан байна. Энэ судалгааг 2016-2019 онд явуулсан ба нийт 2354 хүн хамрагджээ. Эрдэмтдийн судалгаа “Jama” сэтгүүлд нийтлэгдсэн билээ.