“Лууван бол A, B3, B4, B5, B9, C, E зэрэг олон төрлийн витаминаар баялаг ногоо юм. Мөн түүнд кали, натри, фосфор, кальци, магни, төмөр их хэмжээгээр агуулагддаг. Жишээ нь: А витамин ба бета-картин нь бодисын солилцоонд таатай нөлөөлж нүдний харааг сайжруулдаг билээ. Лууван мөн холестериний түвшнийг бууруулахад тустай. Луувангийн шүүс уухад авитаминозоос сэргийлнэ, ийм учраас ялангуяа хаврын улиралд хоол хүнсэндээ лууван ахиу хэрэглээрэй” хэмээн хоол зүйч Наталия Герасимова зөвлөж байна.
Гэхдээ түүхий луувангийн бета-каротины зөвхөн 3% шингэдэг, ийм учраас түүнийг дулаан боловсруулалт хийсний дараа хэрэглэвэл илүү ашигтай. Өөх тосонд уусдаг витаминуудын шингэцийг дээшлүүлэхийн тулд лууванг шарах, чанах, эсвэл будаатай хуурга ба сүмсэнд нэмж хэрэглэвэл зохино.