Какаог уухаас гадна нүүр царайгаа арчлахад хэрэглэж болно. Энгийн ба супер гэсэн 2 төрлийг маск санал болгож байна. Ийм маск нүүрний арьсыг татаж толигор гөлгөр, гоё болгох, чийгшүүлэх, тэжээл өгөх, хуурайшихыг багасгах, үрчлээг үл мэдэгдэм болгох, нүүрэн дээрх сэвх толбыг багасгах, хаванг арилгах зэрэг олон ашигтай талтай.
Энгийн маск: Ногоон цайг хандалж багахныг тасалж аван 1 хоолны халбага какао нэмж хутгана. Өтгөн цөцгий шиг болтол хутгаад нүүрэндээ түрхэж 20 минутын дараа бүлээн усаар зайлж угаана.
Супер маск: Энэ маск яг ботокс шиг үйлчилж та наснаасаа залуу харагдах болно. Бэлдэх зүйл: 1 цайны халбага нунтаг какао, розмарины эфирийн тос 5 дусал, 1 стакан ус, 2 цайны халбага масло, өндөгний шар 1 ширхэг бэлдэнэ. Розмарины эфирийн тосыг маслонд уусган дээр нь өндөгний шар нэмж маш сайн холиод дараа нь какао хийж хутгана. Үүний дараа жаахан бүлээн ус нэмж дахин сайн холино. Энэ маскийг чийгтэй нүүр, хүзүү, хэнхдэгэнд түрхэж 20-40 минут байлгана. Дараа нь бүлээн усаар зайлж алчуураар арчихгүй хатаа. 14 удаа маск тавихад бүтэн курс болно. Розмарины эфирийн тосны оронд базилик буюу эвкалиптын тос ашиглаж болно, хамгийн гол нь тосны үнэр танд тааладах ёстой. Энэ маскийг хүйтэн газарт 3 өдрөөс илүү хадгалах хэрэггүй.