Бирмингэмийн их сургуулийн судлаачид “Стрессийн үед зүрхийг хамгаалах ундаа бол какао” гэсэн дүгнэлтэд хүрчээ. “Какао бол флавоноидоор баялаг, өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой. Түүнчлэн флавоноид нь ногоон цай, бөөрөлзгөнө, интоор, усан үзмэнд агуулагддаг” хэмээн “Nutrients” сэтгүүлд нийтэлсэн эрдэмтдийн бүтээлд дурджээ.
Какаогийн өөр нэг ашиг тусын тухай АНУ-ын эрдэмтэд бичжээ. Хүйтэн какао буюу шоколадтай сүүг спортоор хичээллэсний дараа уухад хүч тамир амархан нөхөн сэргэдэг, тэгэхдээ бүр тамирчдад зориулсан тусгай ундаас ч илүү хурдан гэж эрдэмтэд нотолж байна. Тэд 4 төрлийн судалгаа явуулж, спортоор удаан хичээллэсний дараа булчингийн нөхөн сэргэх хурд хэр байгааг шалгав. 4 янзын ундааг харьцуулахад какао уусан тамирчдын булчин бусдаас илүү хурдан сэргэж байжээ. Яагаад гэвэл какаонд агуулагддаг уураг, нүүрс ус нь булчинг сэргээж булчингийн эдүүдийн эрч хүчийг сэлбэдэг бол сүүний ачаар усны нөөц нөхөгдөн янз бүрийн ионоор (кали, магни, кальци) баяждаг аж. Сануулахад, биеийн ачаалал ба спортоор хичээллэх үед дээр дурдсан бүхэн хөлсөөр гадагшилдаг юм байна.