өдөр
шөнө
×

Холестериноос хамгаалдаг 4 жимс

Цитрусын төрлийн жимсийг энэ удаа авч үзье. 

Мандарин: Түүнд агуулагддаг нобилетин бол холестериныг бууруулж биед хуримтагдахаас сэргийлдэг, энэ нь мөн зүрх судсыг бэхжүүлж инсулиныг бууруулна. Мандарин хэрэглэхэд хоол боловсруулах явц сайжран хоолны дуршил нэмэгддэг. Энэ жимсэнд кальци, зэс, цинк зэрэг микроэлемент, бас Е, В, А витамин бий. 
Нимбэг: Энэ жимсэнд агуулагддаг С витамин нь цусан дахь холестерины түвшнийг хянана. Аскорбины хүчилтэй учраас судсуудыг бэхжүүлж бодисын солилцоог сайжруулдаг. Нимбэгийн тусламжтай биеэс токсин гадагшилж ханиадаас сэргийлнэ. Хүхэр, фосфор, хлор зэрэг микроэлементээр баялаг, А болон РР, Е, C витамин агуулдаг. 
Апельсин: Энэ жимс бол бие махбодийг цэвэрлэж токсин болон хаягдал шаарыг гадагшлуулж дархлааг бэхжүүлдэг. Түүнд агуулагддаг фитостерол нь холестериныг блоклож гэдсэнд шингэхээс сэргийлдэг. С витамин нь цусан дахь холестерины түвшнийг бууруулдаг. Түүнд кали, фосфор, магни зэрэг микроэлемент, С болон В, РР витамин бий. 
Грейпфрут: Түүнд пектин, эслэгүүд бий. Эдгээр элемент нь холестерины түвшнийг бууруулж зүрх бэхжүүлдэг. Грейпфрут хэрэглэхэд нойр хэвийн болж ходоод гэдэсний замын ажиллагаа сайжран өтгөн хатахаа болино. Мөн дархлааны системд сайн, атеросклероз болох эрсдэл багасдаг. Энэ жимсэнд мөн натри, кали, магни зэрэг микроэлемент, А болон В, Р витамин бий. Холестерины эсрэг тэмцэхийн тулд өдөр бүр өлөн элгэн дээрээ грейпфрутын шүүсийг тал нимбэгийн шүүс ба 1 цайны халбага зөгийн балтай ууна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top