өдөр
шөнө
×

Сармагчны цэцэг өвчин Европ, АНУ-д илрэв

АНУ ба Европт хэдэн хүн сармагчны халдварт цэцэг өвчнөөр халдварласан тухай “LiveScience” мэдээллээ. “Гэхдээ энэ халдварт өвчний том дэгдэлт болох магадлал бага, яагаад гэвэл зөвхөн удаан, ойр хавьтал болсон үед патогенийг авах боломжтой” гэж эмч нар тайлбарлажээ. Харин зарим эрдэмтэн үүнийг үгүйсгэж “Амьтнаас хүмүүст халдварласан ямар ч өвчин шинэ Цар тахал өдөөж болзошгүй. Өвчин өөр бусад оронд ч тархах магадлалтай” хэмээн мэдэгдлээ. Сармагчны халдварт цэцэг өвчин эхлээд Европын орнуудад илэрсэн юм. Англид 7 эрэгтэй, Португальд 5 хүн халдвар авсан бөгөөд бас 10 гаруй хүнийг шалгаж байна. Испанид 8 хүн халдвартай байж болзошгүй гэв. Харин одоо энэ өвчин АНУ-ын Массачусетс мужид гарсан тухай эрх баригчид мэдээллээ. Сармагчны цэцэг өвчнийг голдуу Африкаас жуулчид авч ирдэг. Өвчний эхний шинж тэмдэг нь халуурах, толгой ба булчин өвдөх, бие сулрах, тунгалагийн булчирхай томрох... Дараа нь нүүрэн дээр туурч биеэр тархаж цэврүү үүсэх зэргээр хүндэрдэг. Африкт энэ өвчнөөр өвчлөгсдийн 10% нь нас бардаг. Гэхдээ энэ удаа өвчний дэгдэлт нь аялал жуулчлалтай шууд холбоогүй бололтой, яагаад гэвэл Английн 7 өвчтөний зөвхөн 1 нь эх орноосоо гарч явсан юм байна. Бас нэг хачирхалтай баримт бол Англид сармагчны цэцэг өвчин туссан хүмүүс бараг бүгд гомо эсвэл бисексуал ажээ. Энэ өвчнийг эмчлэх тусгай эмчилгээ гэж байхгүй, вакцин ч үгүй. Цэцэг өвчний вакцин тариулсан тохиолдолд сармагчны цэцэг өвчний эсрэг дархлаатай болдог, гэхдээ түүнийг шууд халдвар авсны дараа хийлгэх ёстой аж.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top