---Оросын хавдрын эмч, мэс засалч Иван Карасевийн зөвлөгөө---
Нохойн хошуу бол эрүүл мэндэд нэн ашигтай жимс төдийгүй хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй. Нохойн хошуу нь хүчтэй антиоксидант бөгөөд исэлдүүлэх стрессийн үр дүнд үүсссэн чөлөөт радикалуудын үйлчилгээг саармагжуулдаг. Энэ жимсэнд агуулагддаг бодисууд нь чөлөөт радикалууд үүсэхийг блоклож үрэвсэл ба хэт ягаан туяаны хортой нөлөөг багасгадаг. Исэлдүүлэх стресс нь маш ноцтой хор уршигтай, эрт хөгшрөх, архаг ядаргаа, хараа муудах, хорт хавдартай болох зэрэг. Энэ жимсэнд мөн С витамин бий, энэ нь коллагений ялгарлыг хурдасган ретинол, селен, токоферол зэрэг антиоксидантын үйлчлэлийг нэмэгдүүлдэг аж. Түүнчлэн хоол хүнсэндээ алим, самар, брокколи, какао, тунгаагаагүй ургамлын тос, жимс жимсгэнэ хэрэглэвэл сайн.