“Өвчин зовлонгүй, эрүүл энх байхад биеийн өндөр ба бэлхүүсийн тойргийн хэмжээний харьцаа маш чухал. Жин нэмэхээс сэргийлье гэвэл бэлхүүсээрээ таргалж болохгүй. Бэлхүүсийн тойргийн хэмжээ нь тогтсон үзүүлэлтээс давахаас сэргийлээрэй” гэж Английн Эрүүл мэндийн үндэсний алба (NHS) зөвлөжээ. Бэлхүүсийн тойргийн хэмжээ нь тухайн хүний өндрийн талаас хэтрэх ёсгүй. Энийг тодорхойлох амархан. Та өөрийн өндрийн хэмжээг 2-т хуваахад болно. Жишээлбэл, 164 см өндөр бол таны бэлхүүсийн тойргийн хэмжээ 82 см-ээс бага байх ёстой гэсэн үг. Хэрэв энэ хэмжээ 82 см-ээс хэтэрвэл таргалалт өвчинтэй нүүр тулах магадлалтай. Жирийн хүний бэлхүүсийг хэмжихдээ хамгийн нарийн хэсгийг авах бол тарган хүмүүсийн хэмжээг хүйсийн нүхээс 2см дээгүүр хэмжих хэрэгтэй. “Хэрэв та энэхүү харьцааг баримталж чадвал эрүүл мэндтэй холбоотой ноцтой асуудал үүсэхээс бүрэн сэргийлж чадна. Ийм харьцаа алдагдах нь цусны өндөр даралт, чихрийн шижин, судсуудын өвчлөл зэрэг үүсэхэд нөлөөлдөг” хэмээн Англи улсын Эрүүл мэндийн үндэсний албаны мэргэжилтнүүд сэрэмжлүүлжээ.