өдөр
шөнө
×

Хурц үнэрийн тусламжтай үнэрлэх мэдрэмжээ сэргээ

“Коронавирүсийн халдвар авч эдгэрсний дараа үнэрлэх, амтлах мэдрэмжээ хурдан сэргээхийн тулд дасгал сургуулилт хийж, янз бүрийн хүчтэй үнэрийг үнэрлэх хэрэгтэй. Жишээлбэл, хурц үнэртэй сүрчиг, төрөл бүрийн цэцэг, халуун ногоо зэргийг үнэрлэж амталж үзэхийг зөвлөж байна. Гэхдээ амтлах, үнэрлэх мэдрэмжийг нөхөн сэргээхэд ямар нэг эм хэрэгсэл илүү үр дүн өгснийг баталсан нэг ч судалгаа одоохондоо алга. Тэгээд ч эдгэрсэн хүмүүсийн мэдрэмж сэргэсэн хугацаа харилцан адилгүй, эрс ялгаатай байна. Зарим хүний хувьд энэ нь хэдхэн өдөр байхад нөгөө хэсгийн хувьд 1-1,5 жил болсон. Бүр үүнээс илүү хугацаа шаардагдсан тохиолдол ч бий” гэж Оросын Москва хотын Тахал, микробиологийн хүрээлэнгийн дэд захирал, анагаах ухааны доктор Татьяна Руженцова мэдэгдлээ. Харин тус хүрээлэнгийн дотрын эмч Павел Чухляев “Ихэнх тохиолдолд амтлах, үнэрлэх мэдрэмж аяндаа өөрөө нөхөн сэргэж байсан, ямар нэг эм тариа хэрэглэлгүй бас тусгай арга хэмжээ авалгүйгээр. Эмч зөвхөн хавдрыг буулгах талаар, эсвэл хамар багалзуурын салслаг бүрхүүлийг хэвийн болгох эм хэрэгсэл хэрэглэх талаар зөвлөж нөхөн сэргэх явцыг түргэсгэж байв” хэмээн тайлбарлалаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top