өдөр
шөнө
×

Хавдраас сэргийлэх тухай 

“Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь эмчилгээнээс хямд тусна" хэмээн хавдрын эмч Дуайт МакКи хэлэх дуртай. Түүний зөвлөгөөг хүлээн авна уу. 

Витаминлаг, тэжээллэг хүнс хэрэглэ: Хүний бие организмд олон төрлийн витамин, минерал маш чухал хэрэгтэй. Жишээ нь: D витамин хавдрын өвчнөөс сэргийлдэг. Иймээс гадаа тогтмол зугаал, нарны гэрэлд дор хаяж 10 минут байх хэрэгтэй. 
Стрессгүй амьдар: Архаг стресс таны дархлааны системийг дарангуйлж, хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Стресс бол хавдрын голомт үүсэх түлш юм. Цэвэр агаарт зугаалах, дасгал йог хийх, бясалгах зэргээр стрессээс ангижрах хэрэгтэй. Хамгийн гол нь та өөрөө амьдралын баяр баясгаланг мэдэрч цэнгэл таашаал авч байгаарай. 
Хөлсөө сайн гаргаж хэвш: "Спортоор хичээллэх нь хавдраас сэргийлдэг, мөн өвдсөн үед хавдрыг ялахад нэн тустай" хэмээн АНУ-ын Небраскийн их сургуулийн эрдэмтэд баталж байна. Хавдраа эмчлүүлж, бүрэн эдгэрсэн 16 хүнийг эрдэмтэд судалжээ. Оролцогчид 3 сарын турш биеийн дасгал, гимнастик хийж харин эрдэмтэд тэдний бие дэх хавдрыг эсэргүүцэх чадвартай эрүүл эсүүдийн тоог өвчтэй эсүүдтэй харьцуулан байв. Биеийн дасгал, сургуулилт хийхээс өмнө хүмүүсийн өвчтэй эсүүдийн тоо олон байсан бол 3 сарын дараа "муу эсүүд"-ийн тоо 15%-иар буурчээ. 
Хөгцөөс болгоомжил: Хөгцөнд микотоксин, афлатоксин зэрэг маш хортой канцероген агуулагддаг. Усны хоолой хагарах, угаалгын өрөөнд ус гоождог бол, мөн хөгцний үнэр үнэртвэл яаралтай арга хэмжээ авч засуулах хэрэгтэй. 
Бусдад тусалж байгаарай: Хариу харалгүй бусдад туслах, сайн дурын ажил хийх зэрэг нь хүмүүсийн дархлааны системийг сайжруулдаг болохыг эрдэмтэд нотолжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top