Зүрх ба мэдрэлийн системийг хэвийн ажиллуулах, артерийн даралтыг тогтворжуулахын тулд калийн агууламж өндөр хүнс хэрэглэх ёстой гэж Харвардын анагаахын сургуулийн эрдэмтэд зөвлөжээ. Давс их хэрэглэвэл бие махбодид ус хуримтлагдаж хавагнадаг, улмаар илүүдэл шингэний улмаас цусны судсуудын хананд ачаалал ихэсч сунах аюултай. Бие организм үүнийг зохицуулах гэж даралтыг ихэсгэдэг аж. Кали харин натритай (давсны гол бүрэлдэхүүн хэсэг) урвалд орж түүнийг биеэс гадагшлуулдаг. Ийм байдлаар даралт хэвийн болж судсууд зохих ёсоор ажиллаж эхэлнэ. Кали өөрөө судсуудын ачааллыг бууруулж зүрх, бөөр хэвийн горимд шилждэг аж. Тиймээс калитай хүнс хэрэглэснээр дээд даралтыг хэвийн болгож болно. Калигаар баялаг ногоо гэвэл бүх төрлийн байцаа, спаржа, уутат шош, бууцай: Мөн бүрэн боловсорсон улаан лооль, залуу төмс. Гэхдээ төмсийг шарах шүүгээнд жигнэж хэрэглэвэл зохино, яагаад гэвэл чанахад ихэнх кали усанд шилждэг юм байна.