өдөр
шөнө
×

Хятадад хоногт 174 халдвар илэрчээ

Хятад улсад өнгөрсөн 1 хоногт коронавирүсийн 174 халдвар нэмж бүртгэгдсэн тухай тус орны эрх баригчид мэдэгдэв. Энэ бол 2 сарын 19-нөөс хойш үзэгдээгүй бага тоо хэмээн Хятадын Эрүүлийг хамгаалах, ариун цэврийн асуудал хариуцсан Төрийн зөвлөл мягмар гарагт мэдээллээ. Халдвартай хүмүүсийн 77 нь гадаадаас ирсэн аж. Халуурах, ханиах, бие өвдөх зэрэг шинж тэмдэг 50 хүнд илэрсэн, үлдсэн 24 нь шинж тэмдэггүй өвчилсөн байна. Сүүлийн 7 хоногт шинж тэмдэгтэй ковидоор өвчилж орон нутгийн эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо дунджаар хоногт 6,2% буурч 2508 болжээ. Гэхдээ шинж тэмдэггүй 14458 хүнийг ч бас тусгаарлаж эмч нарын хяналтад балгаж байна. Албан эх сурвалжийн мэдээлснээр 128 өвчтөний биеийн байдал маш хүнд байна. 
Ковидтой нийт өвчтөний 95% нь дотоодоос халдвар авсан ба үлдсэн 5% нь гадаад орнуудаас иржээ. Эх газрын Хятадад нийт 224 мянган хүн коронавирүсийн халдвар авсан гэж албан ёсоор үздэг, гэхдээ хятадууд шинж тэмдэггүй тохиолдлыг энэ тоондоо оруулдаггүй. Цар тахал дэгдсэнээс хойш энэ улсад нийт 5226 хүн ковидын улмаас нас баржээ. Сүүлийн 4 өдөр нас баралт бүртгэгдээгүй. Хятадын Бээжин, Шанхай хотод нөхцөл байдал хамгийн хүнд байна. Өнгөрсөн 1 хоногт илэрсэн нийт халдварын 30% нь энэ 2 хотод ногдож буй. Бусад нутгаар байдал хэвийн болж эхэлжээ. Сүүлийн 7 өдөрт халдварын өндөр эрсдэлтэй бүсийн тоо 2 дахин багасч 55-аас 26 болов. Үүнээс 18 нь нийслэл хотод байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top