“Зүрх судасны системд ашигтай 3 хүнс бол яншуй, улаан чинжүү буюу чили перец, скумбри (хар амар) загас. Зүрх бол цахилгаан импульсээр өдөөгдөж насан турш огт зогсолтгүй ажилладаг булчин, иймээс зүрхэнд хэрэгтэй хүнсийг тогтмол хэрэглэх ёстой” хэмээн Оросын эмч Елена Малышева мэдэгдлээ. "Кали хэмээх бодисгүй бол та бидний зүрх ажиллаж чадахгүй, хэрэв энэ элементийн хомсдол үүсвэл зүрхний хэмнэл алдагддаг. Калийн хоногийн хэрэглээ 55 грамм. Харин яншуйд хангалттай хэмжээний кали агуулагддаг. Түүнчлэн чили чинжүү хэрэглэдэг хүмүүсийн судсууд илүү уян хатан, сайн тэлдэг.... Эрүүл судастай байхын тулд хоногт 5 грамм чили чинжүү хэрэглэх ёстой. Мөн скумбри загасанд ханаагүй омега-3 хүчил бий, энэ нь атеросклероз үүсэхээс та бидний бие махбодийг хамгаалдаг. Хоногийн хэрэгцээг хангахад энэ загасаас 50 грамм идэхэд болно” хэмээн эмч Гандельман тайлбарлав.