өдөр
шөнө
×

Өдөрт 3 гр омега-3 хэрэглэвэл зохино

Хятад улсын Макаогийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэд “Омега-3 бодис бол артерийн даралтыг бууруулж зүрх судасны өвчнөөс сэргийлдэг. Өдөрт 3 грамм “омега-3” хэрэглэвал та артерийн даралтаа хянаж чадах болно” хэмээн мэдэгдлээ. Тэд дэлхийн янз бүрийн орны судлаачдын явуулсан 71 клиник судалгаанд дүн шинжилгээ хийжээ. Эдгээр судалгаанд 22-86 насны 5000 орчим хүн хамрагдсан байна. “Омега 3” бодисыг хэрэглэхэд артерийн даралтад хэрхэн нөлөөлж байгааг судлахын зэрэгцээ өдөрт хэдий хэр хэмжээг уувал хамгийн зохистой болохыг эрдэмтэд тооцоолон гаргажээ. Ингээд эцэст нь өдөрт 2-3 грамм "омега-3" хэрэглэх ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Яг ийм хэмжээний "омега 3" уудаг хүмүүсийн даралт нь дунджаар мөнгөн усны баганы 2мм-ээр буурч байв. Яргай, хулд, май загас, сардин зэрэг тослог загасанд “омега 3” агуулагддаг аж. Жишээ нь 140 грамм яргай загасанд 3 грамм "омега 3" бий гэсэн үг. Хэрэв ямар нэг байдлаар загас иддэггүй бол нэмэлт бодис хэлбэрээр ууж болох юм гэж эрдэмтэд зөвлөжээ. Энэ тухай материалыг “Journal of the American Heart Association” сэтгүүл нийтэлснийг дэлгэрүүлэн уншаарай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top