өдөр
шөнө
×

Инсультын үед туслах 4 дүрэм

Инсульт буюу цус харвасны дараа эхний 3 цагийн дотор амжиж тусалбал тухайн хүний амь насыг аварч улмаар бүрэн дүүрэн амьдралд буцаан авч ирэх боломжтой гэж Оросын зүрхний эмч Юлия Евдокимова зөвлөжээ. Инсульт болох үед дэргэд нь байсан хүмүүс дараах 4 үйлдлийг хийх хэрэгтэй.  

1. Маш яаралтай Түргэн тусламжийг дуудах ёстой. 
2. Өвчтөнийг хэвтүүлнэ, түүний толгойг жаахан өргөсөн байна. 
3. Түргэн тусламж ирэх хооронд тухайн хүний артерийн даралтыг хэмжвэл зохино. Эмч нар ирээд даралт хэмжих гэж цаг зарцуулахгүй. 
4. Өвчтөнд уух юм өгч болохгүй. Ус, тэр тусмаа ямар ч эм түүнд өгөх хэрэггүй. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top